00:00.0 - 00:16.3
Америкийн ССТВ-д өгсөн Беа Жонсоны ТЭГ ХОГ ХАЯГДАЛ / Зеро вэйст /амьдралын хэв маяг.

00:29.4 - 00:33.7
Миний хувьд энэхүү хэв маяг нь амьдралыг  төвөгтэй болгодоггүй, харин ч энгийн болгодог.

00:38.9 - 00:44.5
Хүмүүс намайг гэртээ өдөржин суугаад Зеро вэйстээ л хийдэг ээж гэж төсөөлдөг байх

00:44.6 - 00:45.6
Үнэндээ бол тийм биш

00:45.7 - 00:47.9
Би бүтэн цагийн ажилтай

00:48.0 - 00:53.7
Хэрвээ Зеро вэйст байгаагүй бол би завгүй, илүү нарийн цагийн хуваарьтай ажлаа хийх байсан байх

00:53.8 - 01:01.7
Харин Зеро вэйстийн ачаар би амьдралаа энгийн болгож, амьдралдаа юуг анхаарч, юунд илүү ач холбогдол өгөх хэрэгтэй вэ гэдгээ ойлгож авсан

01:11.7 - 01:18.3
Манай нөхөр ажлаасаа гарч  тогтвортой хөгжлийн  зөвлөх компани үүсгэн байгуулсан. Үүнийг нь би ихэд дэмжиж байгаа

01:23.6 - 01:34.4
Би хүнсний зах явахдаа гялгар торны оронд өөрийн хүнсний даавуун цүнхийг авч явах болсон. Мөн хуучин цагаан хэрэгслээрээ жижиг даавуун торнууд хийгээд авч ирдэг болсон

01:39.5 - 01:45.9
Тэгээд би яагаад мах, бяслаг, загасны худалдаачинд өөрийн гэсэн саваа авч ирж өгч болохгүй гэж бодсон

01:48.8 - 01:50.1
Маш их баярлалаа

01:53.4 - 02:02.5
Ингээд шилэн саваа авч ирж худалдагчид өгөхөд, тэд надаас: Та яагаад ингэдэг юм бэ, яагаад энэ саванд хийлгэмээр байгаа юм? - гэж асуух болсон

02:03.3 - 02:14.2
Би тэдэнд: Манай гэрт хогийн сав байдаггүй юм аа. - гэж хэлэхэд тэд: Аан, за.- гээд л саванд хийдэг. Ийм тайлбар өгөх нь надад хамаагүй энгийн, би яагаад ингэж амьдардаг, юуны тулд ингэдэг гэх мэтчилэн удаан тайлбар шаардахгүй илүү амар санагдах болсон юм

02:14.3 - 02:19.1
Зеро вэйст худалдан авалт нь хамаагүй хүнлэг, амьд харилцааг бий болгож байгаа юм шиг санагддаг

02:19.2 - 02:25.6
Худалдан авалт нь биднийг лангууны ард байгаа хүмүүстэй харилцан ярих шаардлагатай болгодог

02:30.1 - 02:32.6
Бид лангууны ард байгаа хүн болгонтой ярих хэрэгтэй болдог

02:32.7 - 02:42.4
Бид харилцан яриа үүсгэснээр бие биенээ илүү таньж мэдэж, мөн тэднийг таны төлөө санаа тавих боломжийг олгож илүү амьд харилцааг бий болгож өгдөг

02:47.5 - 02:56.3
Мөн дэлгүүрийн барааг жагстал өрсөн тавиурлуу явахын оронд шинэ жимс, ногоо задгай өрсөн тасагруу явдаг. Энэ нь хамаагүй эрүүл байдаг

02:56.4 - 02:59.3
Би дээрээ ямар нэгэн наалтгүй жимс хайж байна

02:59.4 - 03:07.3
Тийм жимс олдоно гэдэг хэцүү л дээ.  Боловруулалтад ороогүй хүнсний бүтээгдэхүүнүүд ямар нэгэн савлагаагүй байдаг

03:22.6 - 03:25.5
Би өмнө маш олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан

03:25.6 - 03:30.4
Бараа борлуулагчийн үгэнд автаж, гадаргуу болгонд зориулж өөр өөр цэвэрлэх бүтээгдэхүүн авдаг байсан

03:30.5 - 03:37.4
Шил цэвэрлэхдээ нэг өөр бүтээгдэхүүн, банн угаахдаа бас нэг өөр бүтээгдэхүүн, гал тогоо цэвэрлэхэд өөр нэг бүтээгдэхүүн

03:37.5 - 03:44.3
Эцэст нь эдгээр бүх бүтээгдэхүүн надад хортой болохыг олж мэдсэн

03:47.1 - 03:54.5
Ингээд эдгээр зүйлс надад үнэхээр хэрэгтэй юу гэж өөрөөсөө асуухад бүгд хэрэггүй юм байна гэдгийг мэдэж авсан

03:59.3 - 04:03.2
Зеро вэйстийг гэртээ хэрэгжүүлэхийн тулд үндсэн 5 дүрмийг дарааллын дагуу дагаж мөрдөх хэрэгтэй

04:04.5 - 04:09.0
Нэгт, бидэнд хэрэггүй зүйлсээс татгалзах. Хоёрт, бидэнд хэрэгтэй зүйлсээ багасгах.

04:09.1 - 04:15.7
Гуравт, бид орлуулж болох зүйлийг орлуулж, нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж эсвэл хэрэглэсэн хуучин зүйлс худалдаж авах

04:15.8 - 04:20.6
Дөрөвт,  багасгаж, дахин ашиглаж чадахгүй зүйлээ эргэн боловсруулах

04:20.7 - 04:23.4
Тавд, үлдсэн зүйлсийг ялзалж бордоо болгох.

04:28.9 - 04:32.9
Бидэнд хэрэгтэй ариун цэврийн бүтээгдэхүүн болон гоо сайхны бүтээгдэхүүнүүд энд байна

04:34.1 - 04:39.8
Хацар өнгөлөгчийн оронд би кокоа нунтаг хэрэглэдэг

04:39.9 - 04:45.1
Энэ шилийг дүүргэхэд ердөө 77 цент л зарцуулагдсан. Органик бүтээгдэхүүн

04:45.2 - 04:49.3
Мөн сормуусны будгаа ч би өөрөө хийдэг.  Дөрвөн төрлийн орц ордог

04:54.3 - 05:02.9
Анх 2010 онд, манай нөхөр хогийн савруугаа хараад энд бараг юу ч байхгүй байна шүү дээ гэж хэлсэн

05:03.0 - 05:09.2
Би түүнд тэгвэл өөрсдийн хогоо цуглуулаад нэг шилэн саванд хийчихье, нэг жилийн хугацаанд хэр их хог цугларах нь уу харцгаая гэсэн

05:10.2 - 05:20.5
Ингээд бид дөрөв бүтэн жилийн хугацаанд ганцхан шил хог тарьж байгаагаа мэдэж авлаа

05:20.6 - 05:25.4
Энэ бол манай гэр бүлийн,  дөрвөн ам бүлийн 2014 онд гаргасан нийт хог

05:25.5 - 05:34.4
Эдгээр нь пасспортын хавтас, жимсний наалт, угаалтуурнаас гарсан зүйлүүд байна.

05:43.7 - 05:47.2
Анхандаа манай нөхөр намайг нэг их дэмждэггүй байлаа

05:47.3 - 05:53.6
Зөвхөн манай  гэр ахуйн өөрчлөлт юуг ч өөрчлөхгүй шүү дээ гэж хэлэхэд  нь би түүний буруу бодож байгааг нотлох боломжтой санагдсан

05:53.7 - 06:02.3
Ингээд  зеро вэйстийн блог, номны ачаар олон мянган хүн дэлхий даяар энэ амьдралын хэв маягийг хүлээн авч, хэрэгжүүлж эхэлсэн

06:02.4 - 06:10.1
Нөхрийн маань бас нэг санаа зовж байсан зүйл бол  энэ амьдарлын хэв маяг өртөг өндөртэй, их зардал гарна гэж бодож байсан

06:11.2 - 06:18.4
Би түүнд дансны үлдэгдлээ шалгая,  Одоо болон зеро вэйст амьдралын хэв маягийн дараах  зарцуулж  байгаа мөнгөө харьцуулж үзье гэж хэлсэн

06:18.5 - 06:23.1
Харин бид энэ амьдарлаар амьдарснаараа зарлагынхаа 40% -ийг хэмнэж байгаагаа мэдсэн

06:23.2 - 06:27.3
Мэдээж шүү дээ, бид өмнөхөөсөө хамгаагүй бага худалдан авалт хийж байгаа

06:32.6 - 06:38.0
Манай хүүхдүүд Зеро вэйстийг миний ажил гэж хардаг. Тэр нь үнэн юм

06:38.9 - 06:53.1
Гэрийн ажил болон гэрт юу худалдаж авахыг би шийддэг. Зеро вэйст бол гэрийн гадна гэхээсээ гэрийн дотор хийгддэг зүйл

06:56.8 - 07:00.1
Маш олон хүмүүс, Өө зеро вэйст чинь их төвөгтэй хэмээн боддог

07:00.2 - 07:06.3
Эхлээд  үүнийг ойлгож өөртөө хэрэгжүүлэхийн тулд, ямархуу маягаар зохицуулж болох уу гэдгээ мэдэж авах нь мэдээж хэрэг бага зэрэг төвөгтэй

07:07.0 - 07:15.0
Сайн дураараа энэ амьдралын хэв маягийг хүлээн авч таньж мэдэхэд багагүй цаг хугацаа орно шүү дээ

07:16.0 - 07:21.0
Хувцасны шүүгээг үзье л дээ. Энэ манай нөхрийн тавиур, энэ харин минийх.

07:22.3 - 07:31.2
Та хэрэглэхгүй зүйлээ, өөртөө байлгах нь тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр хүн хэрэглэх боломжийг хааж байна гэж хэлж болох юм

07:41.0 - 07:53.0
Намайг блогоо эхлүүлэхэд, энэ хэв маяг дэлхий дахинд түгнэ гэж би зүүдэндээ ч төсөөлж байсангүй

07:54.0 - 07:59.7
Өнөөдөр миний ном, блог мянга мянган хүмүүс, гэр бүлүүдэд  урам өгч зоригжуулж энэ хэв маягаар амьдрахад нь тус дэм болж байна

08:03.1 - 08:09.1
Мөн шинээр бизнес эрхлэгчид үүнээс санаа авч ажил хэрэг болгож, зеро вэйст дэлгүүр нээсэн.

08:10.0 - 08:22.0
Өдөр бүр шинээр бизнес эрхлэгчдийн надаас урам авсан талархлын имэйл ирдэг

08:22.1 - 08:23.5
Энэ гайхалтай биш гэж үү

