00:05.2 - 00:08.7
Баиполар эмгэг гэж юу вэ?

00:08.8 - 00:11.5
Баиполар гэдэг нь эсрэг хоёр туйл гэсэн утгатай юм.

00:11.6 - 00:16.4
Дэлхийн сая сая хүн баиполар эмгэгээс болж,

00:16.5 - 00:19.8
амьдралыг зөвхөн хоёр өөр өнцгөөс мэдэрдэг, үүнд:

00:19.9 - 00:22.0
огцом сэтгэл хөөрөл ба сэтгэл гутрал орох юм.

00:22.1 - 00:26.9
Баиполар эмгэг нь маш олон янз боловч, энд зөвхөн хоёр хэлбэрийг дурдая.

00:27.0 - 00:31.0
1-р хэлбэрт нь асар хөөрүү зан ба үе үе сэтгэл гутралд орох зан бол,

00:31.1 - 00:38.7
2-р хэлбэрт нь бага зэрэг сэтгэл хөөрөлтэй боловч сэтгэл гутралын хугацаа уртаар илэрдэг.

00:38.8 - 00:42.0
Ийм хоёр янзын сэтгэл хөдлөлийн эсрэг туйлуудад дэнжигнэж байгаа хүнд,

00:42.1 - 00:47.0
эрүүл амьдрахад шаардлагатай сэтгэл санааны тайван байдал огт боломжгүй мэт санагддаг.

00:47.1 - 00:51.9
"1-р хэлбэр"-ийн сэтгэл хөөрлийг "мээник эпизод" буюу огцом идэвхит үе гэж ч болно.

00:52.0 - 00:55.7
Энэ үедээ хүн маш эмзэг эсвэл маш өөртөө итгэлэй болдог.

00:55.8 - 01:00.6
Гэхдээ эдгээр огцом сэтгэл хөдлөлийн туйлшрал нь энгийн хүний мэдрэмжүүдээс хэт илүү байдаг.

01:00.7 - 01:05.0
Ингэснээр гүн бодолд дарагдах, нойргүйдэх,

01:05.1 - 01:09.0
хурдан ярих, огцом хөдлөх, болон эрсдэлтэй үйлдэх хийхэд хүргэдэг.

01:09.1 - 01:15.1
Эмчилгээ авахгүй бол эдгээр мэдрэмжүүд ойр ойрхон, хүчтэй давтагдаж, эдгэх хугацаа нь уртасдаг.

01:15.2 - 01:20.0
Баиполар эмгэгийн сэтгэл гутралын үе нь хүнд янз янзаар илэрдэг.

01:20.1 - 01:24.9
Үүнд: Эрч хүч сулрах, хоббигоо байн байн солих, хоолны дуршил багасах,

01:25.0 - 01:29.8
хэнд ч хэрэггүй мэт эсвэл ямар нэг зүйлд асар буруутай мэт санагдах. Мөн хэт их, хэт бага унтах,

01:29.9 - 01:34.7
Ядрах, хөдөлгөөн удаашрах, бүүр байн байн амиа хорлох сэдэл төрж болдог.

01:34.8 - 01:42.6
Дэлхийн насанд хүрсэн хүн амын 1-3%-д баиполар эмгэгийн шинж тэмдэг тодорхой байдлаар илэрдэг.

01:42.7 - 01:46.6
Тэдгээрийн ихэнхи нь нийгэм эдийн засгийг хөдөлгөгч ард түмэн байдаг.

01:46.7 - 01:51.5
Гэхдээ тэдний амьдрал, сонголт болон харилцаа нь энэ эмгэгээр тодорхойлогддоггүй.

01:51.6 - 01:55.3
Хэдий тиймч, олон хүний хувьд уг эмгэг маш сөргөөр нөлөөлдөг.

01:55.4 - 02:00.2
Уг эмгэгийн улмаас ажил алба, боловсрол, харилцаа болон

02:00.3 - 02:05.1
эдийн засаг, хувийн аюулгүй байдлаараа хүмүүс байнга эрсдэж байдаг.

02:05.2 - 02:07.5
Тэгвэл уг эмгэг хүмүүсд яагаад илэрдэг вэ?

02:07.6 - 02:12.0
Судалгаанаас харахад, хүний тархины нарийн холбоос хамгийн гол шалгаан нь болдог байна.

02:12.1 - 02:18.1
Эрүүл тархины мэдрэлийн эс маш нягт нямбай холбогдсон байдаг ба

02:18.2 - 02:24.0
энэ нь хэрэггүй, алдаатай мэдрэлийн эсийн холбоосноос өөрийгөө дархлаажуулдаг байна.

02:24.1 - 02:30.1
Энэ холбоос нь их чухал. Учир нь хүний мэдрэлийн эсийн холбоос нь бидний хийдэг бүх үйлдлийн толь болдог байна.

02:30.2 - 02:35.0
"функционал соронзон резонанс дүрс"-ийн тусламжтайгаар судлаачид

02:35.1 - 02:39.9
хүний тархины мэдрэлийн эсийн холбоос нь баиполар эмгэгтэй хүмүүсийхд алдагдсан байсныг илрүүлжээ.

02:40.0 - 02:45.7
Өөрөөр хэлбэл, уг эмгэгтэй хүмүүсийн тархины мэдрэлийн эсийн холбоос эмх замбараагүй хоорондоо огтлолцон төөрөлддөг байна.

02:45.8 - 02:52.6
Ингэж мэдрэлийн эсүүд нь замбараагүй холбогдсоноор хүмүүс тогтворгүй бодол болон үйлдэл гаргадаг байна.

02:52.7 - 02:57.5
Мөн сэтгэцийн өвчтэй хүний хам шинж болох эмх замбараагүй ярих болон үйлдэл хийх,

02:57.6 - 03:04.9
хий юм харах ярих болон солиорох нь хүнд төрлийн баиполар эмгэгтэй хүнд илэрч болдог.

03:05.0 - 03:10.5
Үүний гол эх үүсвэр нь допамин хэмээх мэдрэлийн эс дамжуулагч илүүдсэнийх юм.

03:10.6 - 03:16.3
Гэхдээ үүнийг эс тооцвол бид байполар эмгэгийн шалтгааныг оноож хэлэх өөр шалтгаан ховор юм.

03:16.7 - 03:19.6
Яг үнэндээ энэ бол маш ярвигтай асуудал юм.

03:19.7 - 03:25.7
Жишээ нь, тархины "амигдала" хэсэг хүний урт хугацааны санах ой, бодол болон сэтгэл хөдлөлийн үйл ажиллагаатай холбоотой.

03:25.8 - 03:31.3
Тархины энэ хэсэг өдөөгдөсөнөөр генетикийн болон таагүй дурсамжийг

03:31.4 - 03:35.7
сануулж баиполар эмгэгийн үед илэрдэг шинж тэмдэгийг гаргахад хүргэдэг.

03:35.8 - 03:41.5
Уг эмгэг нь удамшиж үлдэх нь элбэг байдаг тул хүний генетик энэ эмгэгтэй их холбоотой нь харагдаж байна.

03:41.6 - 03:45.0
Гэхдээ үүнээс үндэслэн баиполарын ген гэж бас яг байхгүй.

03:45.1 - 03:51.3
Харин ч, баиполар эмгэг удамших нь олон генүүдийн харилцан холбооноос үүдэлтэй.

03:51.4 - 03:54.7
энэ нь ямар нэг жорын нууцийг тайлах мэт төвөгтэй эд юм.

03:54.8 - 03:56.9
Яг шалтгаан нь бол ойлгоход төвөгтэй.

03:57.0 - 04:01.8
Тиймдээ ч баиполар эмгэгийг илрүүлэн зохицуулж амьдрах нь тийм ч амар биш.

04:01.9 - 04:06.7
Хэдий ийм ч, уг эмгэгийг дарангуйлах боломжтой. Жишээ нь "Литии" хэмээх эм

04:06.8 - 04:11.4
эрсдэлтэй бодол болон сэтгэл хөдлөл гаргах зэргээс сэргийлэхэд тусалдаг.

04:11.5 - 04:17.2
Эдгээр сэтгэл хөдлөл тогтворжуулдаг эмнүүд нь тархины энгийн бус үйл ажиллагааг бууруулах үйлчилгээтэй.

04:17.3 - 04:20.3
Ингэснээр гол холбооснуудыг батжуулдаг.

04:20.4 - 04:26.2
Бусад ижил үйлчилгээтэй эмнүүд буюу дарангуйлагч бэлдмэлүүд нь допамины нөлөөг саармагжуулдаг.

04:26.3 - 04:32.1
Мөн тархинд цахилгаан гүйдэл дамжуулах эмчилгээ нь нэг ёсны маш болгоомжтой тархинд хиймэл таталт өгөх үйлдэл бөгөөд

04:32.2 - 04:35.3
энэ нь зарим яаралтай түргэний үед эмчилгээ хийхэд хэрэглэгддэг.

04:35.4 - 04:41.5
Зарим баиполар эмгэгтэй өвчтнүүд эмчилгээнээс татгалздаг учир нь тэд сэтгэл хөөрлөө дарангуйлбал бүтээлч сэтгэлгээгээ алдана гэж айдаг.

04:41.6 - 04:45.4
Гэхдээ орчин үеийн сэтгэл судлал үүнийг үгүйсгэхийг оролдож байгаа.

04:45.5 - 04:49.1
Одоогоор эмч нар өвчтөнүүдийн тохиолдол бүрт анхаарал тавин

04:49.2 - 04:56.0
тэднийг эм болон сэтгэл санааны хосолсон эмчилгээгээр боломжит энгийн амьдралд хөтлөхөд туслахыг оролдож байна.

04:56.1 - 05:01.9
Эдгээр эмчилгээнээс гадна баиполар эмгэгтэй өвчтөнүүд энгийн зүйлээс ч эдгэрэх боломжтой.

05:02.0 - 05:07.2
Үүнд, тогтмол дасгал хөдөлгөөн, хэвийн нойртой унтах, болон архи хар тамхины сувилал орох юм.

05:07.3 - 05:11.6
Мэдээж ойр дотны хүмүүсийн сэтгэлийн дэмжлэг нь өвчтөнүүдэд тохирох хамгийн энгийн эмчилгээ юм.

05:11.7 - 05:18.2
Санагтун! Баиполар эмгэг нь эмнэлгийн эмгэг, өвчин учир тухайн хүний зан төлөв, ааш араншин гэж андуурах хэрэггүй юм.

05:18.3 - 05:24.1
Тиймээс үүнийг тодорхой эмчилгээ хийлгэснээр дотроос нь эмчилж, анагааж болохоос гадна

05:24.2 - 05:28.5
гэр бүл найз нөхдийн сэтгэл санааны туслалцаа хавсарсанаар удирдаж болох зүйл төдийгүй,

05:28.6 - 05:35.9
баиполар эмгэгтэй хүмүүс өөрсдийгөө дотроосоо зоригжуулж амьдралын хэвийн хэв маягийг олж авах нь чухал юм.

05:36.0 - 05:58.0
Орчуулсан TEDxUFE орчуулгын баг (С.Анхбаяр)

