1
00:00:05,200 --> 00:00:08,700
Баиполар эмгэг гэж юу вэ?

2
00:00:08,800 --> 00:00:11,500
Баиполар гэдэг нь эсрэг хоёр туйл гэсэн утгатай 
юм.

3
00:00:11,600 --> 00:00:16,400
Дэлхийн сая сая хүн баиполар эмгэгээс болж,

4
00:00:16,500 --> 00:00:19,800
амьдралыг зөвхөн хоёр өөр өнцгөөс мэдэрдэг, 
үүнд:

5
00:00:19,900 --> 00:00:22,000
огцом сэтгэл хөөрөл ба сэтгэл гутрал орох 
юм.

6
00:00:22,100 --> 00:00:26,900
Баиполар эмгэг нь маш олон янз боловч, энд 
зөвхөн хоёр хэлбэрийг дурдая.

7
00:00:27,000 --> 00:00:31,000
1-р хэлбэрт нь асар хөөрүү зан ба үе үе сэтгэл 
гутралд орох зан бол,

8
00:00:31,100 --> 00:00:38,700
2-р хэлбэрт нь бага зэрэг сэтгэл хөөрөлтэй 
боловч сэтгэл гутралын хугацаа уртаар илэрдэг.

9
00:00:38,800 --> 00:00:42,000
Ийм хоёр янзын сэтгэл хөдлөлийн эсрэг туйлуудад 
дэнжигнэж байгаа хүнд,

10
00:00:42,100 --> 00:00:47,000
эрүүл амьдрахад шаардлагатай сэтгэл санааны 
тайван байдал огт боломжгүй мэт санагддаг.

11
00:00:47,100 --> 00:00:51,900
"1-р хэлбэр"-ийн сэтгэл хөөрлийг "мээник 
эпизод" буюу огцом идэвхит үе гэж ч болно.

12
00:00:52,000 --> 00:00:55,700
Энэ үедээ хүн маш эмзэг эсвэл маш өөртөө 
итгэлэй болдог.

13
00:00:55,800 --> 00:01:00,600
Гэхдээ эдгээр огцом сэтгэл хөдлөлийн туйлшрал 
нь энгийн хүний мэдрэмжүүдээс хэт илүү байдаг.

14
00:01:00,700 --> 00:01:05,000
Ингэснээр гүн бодолд дарагдах, нойргүйдэх,

15
00:01:05,100 --> 00:01:09,000
хурдан ярих, огцом хөдлөх, болон эрсдэлтэй 
үйлдэх хийхэд хүргэдэг.

16
00:01:09,100 --> 00:01:15,100
Эмчилгээ авахгүй бол эдгээр мэдрэмжүүд ойр 
ойрхон, хүчтэй давтагдаж, эдгэх хугацаа нь 
уртасдаг.

17
00:01:15,200 --> 00:01:20,000
Баиполар эмгэгийн сэтгэл гутралын үе нь хүнд 
янз янзаар илэрдэг.

18
00:01:20,100 --> 00:01:24,900
Үүнд: Эрч хүч сулрах, хоббигоо байн байн 
солих, хоолны дуршил багасах,

19
00:01:25,000 --> 00:01:29,800
хэнд ч хэрэггүй мэт эсвэл ямар нэг зүйлд 
асар буруутай мэт санагдах. Мөн хэт их, хэт 
бага унтах,

20
00:01:29,900 --> 00:01:34,700
Ядрах, хөдөлгөөн удаашрах, бүүр байн байн 
амиа хорлох сэдэл төрж болдог.

21
00:01:34,800 --> 00:01:42,600
Дэлхийн насанд хүрсэн хүн амын 1-3%-д баиполар 
эмгэгийн шинж тэмдэг тодорхой байдлаар илэрдэг.

22
00:01:42,700 --> 00:01:46,600
Тэдгээрийн ихэнхи нь нийгэм эдийн засгийг 
хөдөлгөгч ард түмэн байдаг.

23
00:01:46,700 --> 00:01:51,500
Гэхдээ тэдний амьдрал, сонголт болон харилцаа 
нь энэ эмгэгээр тодорхойлогддоггүй.

24
00:01:51,600 --> 00:01:55,300
Хэдий тиймч, олон хүний хувьд уг эмгэг маш 
сөргөөр нөлөөлдөг.

25
00:01:55,400 --> 00:02:00,200
Уг эмгэгийн улмаас ажил алба, боловсрол, 
харилцаа болон

26
00:02:00,300 --> 00:02:05,100
эдийн засаг, хувийн аюулгүй байдлаараа хүмүүс 
байнга эрсдэж байдаг.

27
00:02:05,200 --> 00:02:07,500
Тэгвэл уг эмгэг хүмүүсд яагаад илэрдэг вэ?

28
00:02:07,600 --> 00:02:12,000
Судалгаанаас харахад, хүний тархины нарийн 
холбоос хамгийн гол шалгаан нь болдог байна.

29
00:02:12,100 --> 00:02:18,100
Эрүүл тархины мэдрэлийн эс маш нягт нямбай 
холбогдсон байдаг ба

30
00:02:18,200 --> 00:02:24,000
энэ нь хэрэггүй, алдаатай мэдрэлийн эсийн 
холбоосноос өөрийгөө дархлаажуулдаг байна.

31
00:02:24,100 --> 00:02:30,100
Энэ холбоос нь их чухал. Учир нь хүний мэдрэлийн 
эсийн холбоос нь бидний хийдэг бүх үйлдлийн 
толь болдог байна.

32
00:02:30,200 --> 00:02:35,000
"функционал соронзон резонанс дүрс"-ийн тусламжтайгаар 
судлаачид

33
00:02:35,100 --> 00:02:39,900
хүний тархины мэдрэлийн эсийн холбоос нь 
баиполар эмгэгтэй хүмүүсийхд алдагдсан байсныг 
илрүүлжээ.

34
00:02:40,000 --> 00:02:45,700
Өөрөөр хэлбэл, уг эмгэгтэй хүмүүсийн тархины 
мэдрэлийн эсийн холбоос эмх замбараагүй хоорондоо 
огтлолцон төөрөлддөг байна.

35
00:02:45,800 --> 00:02:52,600
Ингэж мэдрэлийн эсүүд нь замбараагүй холбогдсоноор 
хүмүүс тогтворгүй бодол болон үйлдэл гаргадаг 
байна.

36
00:02:52,700 --> 00:02:57,500
Мөн сэтгэцийн өвчтэй хүний хам шинж болох 
эмх замбараагүй ярих болон үйлдэл хийх,

37
00:02:57,600 --> 00:03:04,900
хий юм харах ярих болон солиорох нь хүнд 
төрлийн баиполар эмгэгтэй хүнд илэрч болдог.

38
00:03:05,000 --> 00:03:10,500
Үүний гол эх үүсвэр нь допамин хэмээх мэдрэлийн 
эс дамжуулагч илүүдсэнийх юм.

39
00:03:10,600 --> 00:03:16,300
Гэхдээ үүнийг эс тооцвол бид байполар эмгэгийн 
шалтгааныг оноож хэлэх өөр шалтгаан ховор 
юм.

40
00:03:16,700 --> 00:03:19,600
Яг үнэндээ энэ бол маш ярвигтай асуудал юм.

41
00:03:19,700 --> 00:03:25,700
Жишээ нь, тархины "амигдала" хэсэг хүний 
урт хугацааны санах ой, бодол болон сэтгэл 
хөдлөлийн үйл ажиллагаатай холбоотой.

42
00:03:25,800 --> 00:03:31,300
Тархины энэ хэсэг өдөөгдөсөнөөр генетикийн 
болон таагүй дурсамжийг

43
00:03:31,400 --> 00:03:35,700
сануулж баиполар эмгэгийн үед илэрдэг шинж 
тэмдэгийг гаргахад хүргэдэг.

44
00:03:35,800 --> 00:03:41,500
Уг эмгэг нь удамшиж үлдэх нь элбэг байдаг 
тул хүний генетик энэ эмгэгтэй их холбоотой 
нь харагдаж байна.

45
00:03:41,600 --> 00:03:45,000
Гэхдээ үүнээс үндэслэн баиполарын ген гэж 
бас яг байхгүй.

46
00:03:45,100 --> 00:03:51,300
Харин ч, баиполар эмгэг удамших нь олон генүүдийн 
харилцан холбооноос үүдэлтэй.

47
00:03:51,400 --> 00:03:54,700
энэ нь ямар нэг жорын нууцийг тайлах мэт 
төвөгтэй эд юм.

48
00:03:54,800 --> 00:03:56,900
Яг шалтгаан нь бол ойлгоход төвөгтэй.

49
00:03:57,000 --> 00:04:01,800
Тиймдээ ч баиполар эмгэгийг илрүүлэн зохицуулж 
амьдрах нь тийм ч амар биш.

50
00:04:01,900 --> 00:04:06,700
Хэдий ийм ч, уг эмгэгийг дарангуйлах боломжтой. 
Жишээ нь "Литии" хэмээх эм

51
00:04:06,800 --> 00:04:11,400
эрсдэлтэй бодол болон сэтгэл хөдлөл гаргах 
зэргээс сэргийлэхэд тусалдаг.

52
00:04:11,500 --> 00:04:17,200
Эдгээр сэтгэл хөдлөл тогтворжуулдаг эмнүүд 
нь тархины энгийн бус үйл ажиллагааг бууруулах 
үйлчилгээтэй.

53
00:04:17,300 --> 00:04:20,300
Ингэснээр гол холбооснуудыг батжуулдаг.

54
00:04:20,400 --> 00:04:26,200
Бусад ижил үйлчилгээтэй эмнүүд буюу дарангуйлагч 
бэлдмэлүүд нь допамины нөлөөг саармагжуулдаг.

55
00:04:26,300 --> 00:04:32,100
Мөн тархинд цахилгаан гүйдэл дамжуулах эмчилгээ 
нь нэг ёсны маш болгоомжтой тархинд хиймэл 
таталт өгөх үйлдэл бөгөөд

56
00:04:32,200 --> 00:04:35,300
энэ нь зарим яаралтай түргэний үед эмчилгээ 
хийхэд хэрэглэгддэг.

57
00:04:35,400 --> 00:04:41,500
Зарим баиполар эмгэгтэй өвчтнүүд эмчилгээнээс 
татгалздаг учир нь тэд сэтгэл хөөрлөө дарангуйлбал 
бүтээлч сэтгэлгээгээ алдана гэж айдаг.

58
00:04:41,600 --> 00:04:45,400
Гэхдээ орчин үеийн сэтгэл судлал үүнийг үгүйсгэхийг 
оролдож байгаа.

59
00:04:45,500 --> 00:04:49,100
Одоогоор эмч нар өвчтөнүүдийн тохиолдол бүрт 
анхаарал тавин

60
00:04:49,200 --> 00:04:56,000
тэднийг эм болон сэтгэл санааны хосолсон 
эмчилгээгээр боломжит энгийн амьдралд хөтлөхөд 
туслахыг оролдож байна.

61
00:04:56,100 --> 00:05:01,900
Эдгээр эмчилгээнээс гадна баиполар эмгэгтэй 
өвчтөнүүд энгийн зүйлээс ч эдгэрэх боломжтой.

62
00:05:02,000 --> 00:05:07,200
Үүнд, тогтмол дасгал хөдөлгөөн, хэвийн нойртой 
унтах, болон архи хар тамхины сувилал орох 
юм.

63
00:05:07,300 --> 00:05:11,600
Мэдээж ойр дотны хүмүүсийн сэтгэлийн дэмжлэг 
нь өвчтөнүүдэд тохирох хамгийн энгийн эмчилгээ 
юм.

64
00:05:11,700 --> 00:05:18,200
Санагтун! Баиполар эмгэг нь эмнэлгийн эмгэг, 
өвчин учир тухайн хүний зан төлөв, ааш араншин 
гэж андуурах хэрэггүй юм.

65
00:05:18,300 --> 00:05:24,100
Тиймээс үүнийг тодорхой эмчилгээ хийлгэснээр 
дотроос нь эмчилж, анагааж болохоос гадна

66
00:05:24,200 --> 00:05:28,500
гэр бүл найз нөхдийн сэтгэл санааны туслалцаа 
хавсарсанаар удирдаж болох зүйл төдийгүй,

67
00:05:28,600 --> 00:05:35,900
баиполар эмгэгтэй хүмүүс өөрсдийгөө дотроосоо 
зоригжуулж амьдралын хэвийн хэв маягийг олж 
авах нь чухал юм.

68
00:05:36,000 --> 00:05:58,000
Орчуулсан TEDxUFE орчуулгын баг (С.Анхбаяр)

