00:19.9 - 00:24.9
"Орчин үеийн нүүдэлчдийн монгол хэлийг эзэмшихүй"

00:25.0 - 00:38.0
Баярлалаа. За, сайн байцгаана уу? Намайг Алтансүхийн Янжиндулам гэдэг. Би 23 настай, Монгол хүн. Өнөөдөр би та бүхэнд монгол хэлний талаар лекц уншина.

00:38.1 - 00:43.9
Би ер нь цөөхөн үгээр ярьж чаддаггүй юм л даа. Сая би монголоор "Намайг Янжаа гэдэг" гэж хэллээ.

00:44.0 - 00:48.8
Би мактай, эднийх PC-тэй болохоор илтгэл маань ингээд давхардаж харагдаад байна л даа.

00:48.9 - 00:53.7
Илтгэл маань цөөн хүн ярьдаг "жижиг" хэлийг хадгалан хамгаалах, ялангуяа эх хэлээ

00:53.8 - 00:58.6
за тэгээд эх хэл нь монгол хэл бол монгол хэлээ хамгаалахын ач холбогдлын тухай юм.

00:59.0 - 01:08.0
Миний нэр Янжаа. Ах, эгч, дүү нар маань намайг Янжаа "онээсан" гэдэг. Монголд бол "Янжаааа" гэнэ.

01:08.1 - 01:18.8
Яагаад гэвэл ихэнхдээ л чанга хашгирч дуудна л даа. Харин хятадаар Ян Жа. Яг ингэж хэлэхгүй л бол өөр үг болоод хувирчихна.

01:18.9 - 01:26.4
Тэгэхээр миний лекцийн сэдэв бол би, ерөнхийдөө миний эцэг эх гадаадад амьдарч байхдаа миний монгол хэлийг яаж хадгалж үлдсэн тухай юм.

01:26.6 - 01:32.8
Бас мэдээж хэлийг хайрлан хамгаалах тухай. Яагаад гэвэл энэ бол чухал сэдэв.Бас яагаад чухал болох тухай нь ярина.

01:32.9 - 01:37.0
За, юуны өмнө, энд Монгол хэл, Монгол улс гэж юу болохыг мэддэг хүн байна уу?

01:37.1 - 01:45.7
"Оддын дайн" үзчихээд Монголын тухай мэдэхгүй байвал онцгүй юм болно шүү. За, тэгвэл Монголыг дэлхийн газрын зураг дээрээс олж чадах хүн байна уу?

01:46.0 - 01:51.0
Сайн байна. Сайн байна. Ийм юм асууж байгааг минь уучлаарай. Гэхдээ,

01:51.2 - 01:55.8
би өнгөрсөн долоо хоногт АНУ-д байхад нэг хүн надаас "Хаанаас ирсэн бэ" гэж асуухаар нь "Монгол" гэсэн чинь

01:55.9 - 02:03.2
сүрхий харахаар нь "өө, би очиж үзсэн шдээ" гэх юм болов уу гэж бодтол "тэр чинь юу билээ? Мичиганы ойролцоо байдаг билүү" гэсэн. Тэгээд л...

02:03.3 - 02:08.4
Битгий уурлаарай. Энд байгаа хүмүүс тэр хүнээс өөр гэдгийг мэдэж байгаа.Гэхдээ ...

02:08.6 - 02:13.6
За. Монгол гэхээр хэдэн тогтсон ойлголт байдаг. Жишээлбэл, тал нутаг, тэр тал дээрх адуу мал,

02:13.7 - 02:19.2
тэр тал дээр барьсан гэр. Зарим хүн "юрта" гэдэг. Гэхдээ зөв нэр нь "Гэр".

02:19.3 - 02:28.1
Тал дээрээ нум сум харваж байна. Тал дээрээ морио унаад уралдаж байна. Бас Орос, Хятад хоёрын дунд байдаг. Зарим нь мэдэх байх.

02:28.2 - 02:34.5
Чингис хаан, Алтан ордны улс гэх мэт.

02:34.7 - 02:40.2
Хүмүүс "South Park"-ийн монголчууд хотын хэрэм рүү довтолж байгаа тухай нэг ангийг үзсэн гэж ирээд л ярьдаг.

02:40.3 - 02:45.5
Надтай ингэж яриа өдөх гэж байгаа бол бүтэхгүй шүү.

02:45.8 - 02:57.6
Гэхдээ Монголын тухай миний ойлголт маш өөр. Ихэнх хүмүүсийн төсөөлдөг, тогтсон ойлголтоос шал өөр.

02:57.8 - 03:03.5
Социалист эсвэл социалист системээс ардчилалд шилжсэн улсад амьдарч байсан хүн байна уу?

03:03.6 - 03:08.0
Хоёр гурван хүн дуртай дургүй гараа өргөж байна шүү.

03:08.1 - 03:16.2
Хүйтэн дайн дуусчихсан байхад би хорвоод мэндэлсэн юм. Монгол Улс өмнө нь Зөвлөлтийн дагуул улс байсан.

03:17.7 - 03:24.6
Бүс нутгийн ялгаа гарах л байх. Гэхдээ социалист системийг мэддэг хүмүүс үүнийг сайхан, утопи "мөрөөдөл" гэдгийг нь мэдэх байх.

03:24.7 - 03:35.6
Гэхдээ "мөрөөдөл" төдий байгаагүй, харин ч нэлээн уйтгартай, хүнд хэцүү бодит байдал байсан гэдгийг тухайн улс оронд амьдарч байсан хүмүүс нь мэдэх байх аа.

03:35.7 - 03:41.4
Намайг төрдөг жил их хүйтэн өвөл болсон гэсэн. Том хөнжлөөр өлгийдчихсөн байгаа биз? Дараагийн зураг дээр дахиад давхарлаад ороочихсон байна. Ийм л хүйтэн байсан байгаа юм.

03:41.5 - 03:47.0
Гэрлүүд тодорч, бүдгэрээд л... Москвагийн зүгээс цахилгаан станцуудад өгдөг санхүүжилтээ зогсоочихсон байсан учраас.

03:47.1 - 03:54.7
Бас намайг төрсөн гэж хэн ч эргэж ирээгүй гэж байгаа. Бүх зам бараг л 2 метр зузаан хөр цасанд дарагдчихсан байсан гэж ярьдаг.

03:54.8 - 03:59.6
Тэр үед хүүхэд байсан болохоор энэ хүнд хэцүү зүйлсийг мэдээж санахгүй л дээ. Монголыг би үүнээс тэс өөрөөр төсөөлдөг.

04:01.8 - 04:04.5
Монголын тухай миний дурсамжууд

07:30.0 - 07:34.8


